ВИДЕО: Украины арми Могойт арлыг эргүүлэн авснаа зарлаж, далбаагаа мандуулжээ

ВИДЕО: Украины арми Могойт арлыг эргүүлэн авснаа зарлаж, далбаагаа мандуулжээ

Оросын арми өнгөрсөн сарын сүүлээр Хар тэнгис дэх стратегийн өндөр ач холбогдолтой Украины Могойт арлаас бүх цэргээ татсанаа мэдэгдсэн.

Тэгвэл Украины зэвсэгт хүчин арлыг эргүүлэн авснаа албан ёсоор зарлаж, өнөөдөр/2022.07.07/ улсынхаа далбааг мандуулжээ. Зургадугаар сарын 30-ны өдөр Украины талаас пуужин, их бууны цохилт, удаан үргэлжилсэн довтолгооны үр дүнд Оросын цэргүүдийг Могойт арлаас ухрааж чадлаа” гэж мэдэгдсэн юм. Энэ нь Украины хувьд жижиг боловч стратегийн ач холбогдолтой ялалт. Учир нь Могойт арал Хар тэнгисийн хамгийн том боомт Одесса хотоос гарах усан зам дээр оршдог. Арлыг Оросын цэргүүд хянаж байсны улмаас Украины үр тарианы экспорт саатаад байв.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө