Чежүд алга болсон Монгол иргэд виз нь дуусахаас өмнө эх орондоо буцахгүй бол дараагийн жуулчдад тийм ч ээлтэй биш гэж анхааруулжээ

Чежүд алга болсон Монгол иргэд виз нь дуусахаас өмнө эх орондоо буцахгүй бол дараагийн жуулчдад тийм ч ээлтэй биш гэж анхааруулжээ

Зургаадугаар сарын 28-ны өдөр /2022.06.28/ БНСУ-ын томоохон олон нийтийн телевиз, сайтуудаар Чежү аралд визгүй эмчилгээ, аялал жуулчлалын журмаар ирсэн Монголын хэсэг бүлэг жуулчдын 23 нь ажил эрхэлж, хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй талаар мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус нийтлэл гарснаас хойш манай улсын талаас “БНСУ-ын шар хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл цацагдсан. Одоогоор тус 23 иргэнийг эрэн хайхгүй. Визний хугацаа дуусаагүй. Долоодугаар сарын 9, 14-нд Чежүгээс наашаа нислэгтэй. Түүгээр ирэх байх гэж найдаж байна” гэсэн юм.

Харин тус нислэгийн эхний хуваарь маргааш байгаа бөгөөд хэрэв ирэхгүй бол 14-ны нислэгэд тийм ч их найдах хэрэггүй гэжээ. Учир нь Зургаадугаар сарын 26-ны өдөр хуваарьт нислэгийн дагуу явахыг хүсээгүй жуулчид илүү зардал гаргана гэдэг байж боломгүй зүйл гэдгийг тус улсын хэвлэл дурдсан байна. Мөн зургаадугаар сарын 23-ны өдөр /2022.06.23/ Чежү боомтын зорчигч тээврийн зогсоол дээр Чежү-Мокпо хоёрын хооронд гатлага онгоцонд сууж, хууль бус ажил олохоор хотоос гарах гэж байсан нэг Монгол залууг барьсан нь хангалттай баталж байна гэжээ.

-ЧЕЖҮГЭЭС МОНГОЛ ИРГЭД АГААРЫН БИШ ДАЛАЙН БООМТООР ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛ ДАЛАЙН ШАЛГАЛТЫГ ЧАНГАТГАНА-

Чежүгийн цагаачлалын албанаас Монгол 23 иргэн сураггүй алга болсон даруйд эрэн хайж эхэлсэн ч одоог хүртэл олдоогүй хэвээр байна. Мөн Чежүгээс гарах гэсэн оролдлого хийх тохиолдолд шууд баривчилж, эх оронд нь буцаах бөгөөд онгоцны буудал, боомтууд дээрх шалгалтаа улам чангатгасан байна.

Энэ талаар Мокпо хотын тэнгисийн цагдаагийн газрын дарга Жонг Вук Ли хэлэхдээ, “Манай улсад хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг таслан зогсоох арга хэмжээг чангатгана. Нэн ялангуяа Чежү мужид визгүй зорчих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул далайн боомтуудад түр хяналт шалгалтыг чангатгаж гадаад иргэдийн оршин суух мэдээлэл нь ажлын байрны мэдээлэлтэй таарч байгаа эсэхэд анхаарна. Түүнчлэн зорчигч, ачаа тээврийн компани, загас агнуурын хоршоо, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв зэрэг холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны тогтолцоог өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна” гэжээ. Энэ мэт арга хэмжээг авч, шалгалтын явцыг улам хурцатгаж байгаа нь дараа дараагийн визгүй зорчихоор төлөвлөж буй иргэдэд болон тус улсад визгүй зорчих эрхийг тийм ч удаан үргэлжлэхгүй байх боломжтой гэжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.