"Сүүлчийн Украин үлдэх хүртэл дайн үргэлжлэх болно" гэж В.Путин анхааруулжээ

"Сүүлчийн Украин үлдэх хүртэл дайн үргэлжлэх болно" гэж В.Путин анхааруулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.07.07/ барууны орнууд болон Украинд хандан "Сүүлчийн Украин үлдэх хүртэл дайн үргэлжлэх болно" гэж анхааруулжээ. 

Тэрээр, “Өнөөдөр тэд биднийг дайны талбарт ялахыг хүсч байгааг бид сонссон. За би юу хэлэхэв. Тэд хичээгээрэй. Өрнөдийнхөн сүүлчийн Украиныг үлдээх хүртэл бидэнтэй тулалдахад бэлэн байна гэж бид сонссон. Энэ бол Украины ард түмний эмгэнэл. Гэсэн хэдий ч бүх зүйл үүн рүү чиглэж байх шиг байна” гэж Россия-24 төрийн мэдээллийн телевизээр дамжуулан хэлжээ.  Мөн В.Путин, барууны орнууд Донбаст хүмүүсийн эсрэг геноцид хийхийг хөхиүлэн дэмжиж, зөвтгөж байна гэж буруутгаад, “Бид энх тайвны хэлэлцээрээс татгалзахгүй. Гэхдээ татгалзсан хүмүүс бидэнтэй хэлэлцээ хийх нь улам хэцүү болно гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.

Эх сурвалж: CNN