"Украин улс ямар ч газар нутгаа ОХУ-д өгөхийг хүсэхгүй байна. Энэ бол бидний газар" гэж В.Зеленский мэдэгджээ

"Украин улс ямар ч газар нутгаа ОХУ-д өгөхийг хүсэхгүй байна. Энэ бол бидний газар" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.07.07/ CNN агентлагт ярилцлага өгөхдөө, “Украин газар нутгаа ОХУ-д өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд Украины газар нутгийг концессоор олгох нь дайныг зогсоох ямар ч дипломат хэлэлцээрийн нэг хэсэг болохгүй” гэж хатуу байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Украинчууд газар нутгаа өгөхөд бэлэн биш, эдгээр газар нутаг нь Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна. Энэ бол бидний газар. Бид энэ талаар үргэлж ярьдаг бөгөөд бид үүнийг батлахыг зорьж байна” гэжээ. Мөн В.Зеленский Оросууд Луганск мужийн бараг бүх газрыг хянаж байгааг хүлээн зөвшөөрч, Украины цэргүүд одоо тус бүс нутгийн захад тулалдаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Киевт Оросууд цэргээ олноор нь алдахгүйн тулд ухарсан” гэжээ.

Учир нь ОХУ-ын Украинтай хийсэн дайн одоо дөрвөн сар гаруй үргэлжилж байгаа бөгөөд аль аль тал нь удахгүй ухрах шинжгүй байгаа юм. Украины эхний амжилтууд нь Оросууд Киевийг эзлэх анхны зорилгоосоо ухраахад хүргэсэн бөгөөд одоо ОХУ-ын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт газар нутгийг эзлэхэд анхаарлаа хандуулаад байгаа юм. 

Харин өнгөрсөн долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд илүү хүнд зэвсгийн тусламжтайгаар Украин Орост алдсан бүх газар нутгаа эргүүлэн авч чадна гэдэгт итгэлтэй байна гэж Цагаан ордноос мэдэгдсэн. 

Эх сурвалж: CNN