Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон албан тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон албан тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас огцорно гэдгээ өчигдөр /2022.07.07/ мэдэгджээ.

Тэрбээр намын шинэ дарга сонгогдох хүртэл Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хаших төлөвтэй байгаа аж. Их Британид коронавирусний халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоосон үеэр тэрээр өөрийн өргөөндөө үдэшлэг зохион байгуулсан нь олон нийтэд ил болж Б.Жонсон хүчтэй шүүмжлэлд өртөөд намжсан. 

Гэтэл өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хүлээлгэн өгсөн түүний намын удирдах албан тушаалтантай холбоотой гаргасан шийдвэр нь улам их шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тодруулбал, Их Британийн Консерватив намын парламент дахь бүлгийн зохион байгуулагч асан Крис Пинчерийг 2019 онд бэлгийн дарамтын хэрэгт холбогдуулан шалгаж байсан талаар огт мэдээгүй гэж Б.Жонсон мэдэгдсэн тус улсад багагүй дуулиан болоод байгаа юм. Иймд Засгийн газрын гол гишүүд бүхий 50 орчим гишүүн албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэх мэдэгдлийг хийлээ. 

Эх сурвалж: CNN