Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй бөгөөд далан, хоолой тунель барих болон, хучилтын ажлыг дуусгаад байна. Харин явган хүний болон дугуйн зам барих, гэрэлтүүлэг хийх ажлыг одоо хийж байгаа аж.
Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр бүрэн нээхээр төлөвлөсөн ч өчигдөр нэг урсгалыг нээж машинуудыг явуулж эхэлжээ.
Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.