Ж.Цэцэгмаа: “Их засаг кингс скүүл” төрөөс тоног төхөөрөмжийн санхүүжилт хүсээгүй

Ж.Цэцэгмаа: “Их засаг кингс скүүл” төрөөс тоног төхөөрөмжийн санхүүжилт хүсээгүй

2026-2027 оны хичээлийн жилд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 50 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан тухай ЗГ-аас мэдэгдсэн. Улмаар  Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа төсвөөс 3.5 тэрбум төгрөг өгөхөөр оруулсан гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан, Ерөнхий сайд Н.Учралын ээж,  Гавьяат багш Ж.Цэцэгмаа "Манай Их засаг их сургууль цэцэрлэгээс эхлээд докторын түвшний сургалтын үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид төрөөс ямар нэгэн юм хүсэж, авч байсан тохиолдол үгүй. Гэтэл өнөө өглөө "Их засаг кингс скүүл" Боловсролын яамнаас тоног төхөөрөмж, сургалтын материаллаг баазыг хүссэн мэт ташаа мэдээлэл явлаа.  Бид ямар нэгэн хүсэлт Боловсролын яаманд өгөөгүй. Боловсролын яамны ТНБД Ням-Очир хүсэлт гаргасан мэтээр ярьж байна. Энэ нь бидний гайхашралыг төрүүллээ. Өөрт нь бид ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэдгээ хэлэхэд, "Би тэгж яриагүй" гэж хариулах жишээтэй. Манай төрийн өндөр албан тушаалтнууд хувийн хэвшлийн байгууллагын нэр хүндийг тоож үздэггүй, хувийн хэвшлийг гэр ороноо үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг ойлгож, дорд үзэж байгаа хэлбэр гэж ойлгож байна. Дээрээс нь энэ бол улс төрийн зорилготой албаар биднийг харлуулах үйл ажиллагаа гэж харж байгаа. Манайх СХД-д "Их засаг кингс скүүл" сургуулийг байгуулаад сургалтанд хэрэгтэй бүх тоног төхөөрөмжийг аль өнгөрсөн зун бий болгосон" хэмээн мэдэгдлээ.