ВИДЕО: Аляскийн Берингийн тэнгист завь нь хөмөрсөн 15 настай хүү хоёр хоногийн дараа амьд олджээ

ВИДЕО: Аляскийн Берингийн тэнгист завь нь хөмөрсөн 15 настай хүү хоёр хоногийн дараа амьд олджээ

АНУ-ын Аляск мужийн Берингийн тэнгист завь нь хөмөрсний дараа 15 настай хүү хоёр хоногийн турш завинаасаа зуурч амьд үлдэн, эцэст нь аврагдсан байна.

ВИДЕО: 

Тодруулбал, өсвөр насны хүү ах болон үеэлийнхээ хамт орон нутгийн иргэддээ зориулан энэ сарын 04 /2026.09.04/-ны өдөр загасчилж явах үед жижиг завь нь хөмөрч, осолдсон байна.  Ослын үеэр түүний ах болон үеэл нь амиа алдсан бол 15 настай хүү хөмөрсөн завинаасаа зуурч, Берингийн тэнгисийн хүйтэн усан дунд хоёр хоногийн турш амьд үлдсэн чадсан байна. Түүнийг эрэн хайх ажиллагааны үеэр энэ сарын 07 /2026.09.07/-ны өдөр олж, эсэн мэнд аварчээ.

Аляскийн эрс тэс уур амьсгал, хүйтэн ус, ширүүн давалгаатай Берингийн тэнгист амьд үлдэж чадсан өсвөр хүүгийн түүх дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Харин энэхүү азтай үйл явдлын цаана нэг гэр бүл хоёр хүн амь насаа алдсан харамсалтай явдал тохиолджээ.