АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн тоглогч асан Дуайт Ховард Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "SG Apes" багт улирлын өмнөх тоглолтод оролцсон билээ.
Тэгвэл олны нийтийн дунд энэ жил Монгол Улсын лигт тоглоно гэсэн мэдээ гараад байсан ч тэрээр Гүржийн "Black Fortress Tbilisi" багт ирэх 10 сараас тоглох болсноо зарлалаа. Гэхдээ Д.Ховардын хувьд манай улсын лигийн хасагдах шат эхлэхээр ирж тоглохоор гэрээ байгуулсан гэж зарим эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.