ШУУРХАЙ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хоёр сар СУЛ ЗОГСОЖ, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн тул тэмцэл гарахад ойрхон болжээ

ШУУРХАЙ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хоёр сар СУЛ ЗОГСОЖ, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн тул тэмцэл гарахад ойрхон болжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байсан Кью Эс Си компанитай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д гаргасан. 

Ингэснээр арматур төмөр, ган бөмбөлөг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах амбиц зогссон гэж хэлж болно.

Тэгвэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь зогсоод хоёр сарыг өнгөрөөж, удирдлагууд нь байхгүй байгаа энэ үед тус уурхайд коронавирусийн халдвар ихээр илэрч эхэлсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" сул зогссон хэмээн ажилчдынхаа үндсэн цалингийн 60 хувийг өгөх болсонд тус үйлдвэрийн ажилчид маш их бухимдаж, жагсаал цуглаан болоход ойрхон болоод байгаа ажээ. 




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ