Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ын Монгол Улсад хийх айлчлал хоёр хоногоор хойшилжээ

2022-08-05 10:59

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ын Монгол Улсад хийх айлчлал хоёр хоногоор хойшилжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр /2022.08.05/ эхлэх ёстой байсан ч, Тайванийн нөхцөл байдлаас болж хоёр өдрөөр хойшлогдсон байна.  Энэ талаар Гадаад харилцааны яам  “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах тов гараагүй байна. Тухайн үед нь бид мэдээлнэ. Мөн айлчлалын хөтөлбөр гараагүй. Өнөөдөр албан ёсны айлчлал хийхгүй” гэх тайлбарыг өгчээ. Сонирхуулахад, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал байсан. Харин ирэх даваа гарагт НҮБ-ын тэргүүн манай улсад айлчилна. 

2022-08-05 08:33

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ын Монгол Улсад хийх айлчлал ӨНӨӨДӨР эхэлнэ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2022.08.05/ манай улсад айчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна.

Учир нь айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцах аж. 

Тухайлбал, энэ айлчлалаар, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр орой манай улсад ирж, маргааш яриа хэлэлцээр үргэлжилнэ гэх мэдээлэл байна. Тэрээр өмнө нь манай улсад 2008 онд албаны айлчлал хийж байсан юм. Харин түүний айлчлалын дараа буюу ирэх даваа гараг /2022.08.08/-т НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш манай улсад гурав хоногийн айлчлал хийх гэж байна.