Өнөөдрийн байдлаар /2022.08.05/ Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 3175 төгрөг байгаа бол "Найман шарга" валют арилжааны зах дээр ам.доллар 3210 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өнгөрсөн долдугаар сард Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 3144 төгрөг байсан бол өнөөдөр 3175 төгрөг хүрсэн нь 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Харин арилжааны банкнууд дээр ам.долларын ханш 3178 төгрөгтэй тэнцэж байна.
Г.ХУЛАН