Австралийн Элчин сайдын яамнаас Дорнод аймгийн зургаан суманд 30 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулжээ

Австралийн Элчин сайдын яамнаас Дорнод аймгийн зургаан суманд 30 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулжээ

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг хүлээн өгөх арга хэмжээ өнөөдөр /2022.08.10/ ОБЕГ-т боллоо.

Дээрх ажлын хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардууллаа.

Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжинд зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар  хөрөө, үүргийн гал унтраагуур /РЛО/, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас зэрэг багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.