АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 119,364 тн шатахууны нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоног, ДТ 71,600 тн буюу 26, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээлэв. Нийслэлд 58,574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,303 тн, АИ-92 автобензин 18,672 тн буюу 20, АИ-95 автобензин 3,164 тн буюу 43 хоног, ДТ 33,358 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөц баруун бүсэд 15,592 тн, хангайн бүсэд 6,288 тн, төвийн бүсэд 27,975 тн, зүүн бүсэд 8,234 тн байгаа аж. Манай улс он гарснаас хойш 1,127.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 22.1 мян.тн, АИ-92 автобензин 371.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.0 мян.тн, ДТ 568.1 мян.тн, онгоцны түлш 18.7 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 107.8 мян.тн байв.