Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааны процессыг шинэчлэх шаардлагатай учраас түр зогсоосон, есдүгээр сараас дахин сэргээнэ

Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааны процессыг шинэчлэх шаардлагатай учраас түр зогсоосон, есдүгээр сараас дахин сэргээнэ

Засгийн газрын өнөөдөр /2022.08.24/-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн НӨАТ-ын сугалааг дахин явуулах талаарх мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалааг түр зогсоосон байгаа. Сугалааны процессыг шинэчлэх шаардлага гарсан. Учир нь сугалаа гарснаас хойш долоон жилийн хугацаанд огт шинэчлэгдээгүй. Өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтууд буюу иргэн бүртгээгүй баримтыг сугалаанд оруулдаг байсан.  Тиймээс дийлэнх сугалаанд азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан. Үүнийг шинэчилж, зөвхөн бүртгэлд орсон НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулах, мөн бүсчлэх, хамгийн гол нь ил тод болгож НӨАТ-ын сугалааг ирэх есдүгээр сараас сэргээхээр ажиллаж байна. Сугалаа явуулахыг 2022 оны зургадугаар сард түр зогсоосноос хойш иргэд баримтаа бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа нь НӨАТ-ын орлого дээр хөшүүрэг болж байсан нь эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ цаашдаа олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, ил тод, шударга хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Буцаан олголт дээр нэмэхгүй. Сугалаа нь буцаан олголтын нэг хэлбэр" гэлээ.