ЯПОНЫ ЭСЯ: Монгол Улсад далайн загасыг үржүүлж “Китахата” гэж нэрлэв

ЯПОНЫ ЭСЯ: Монгол Улсад далайн загасыг үржүүлж “Китахата” гэж нэрлэв

Монгол Улсад суугаа Японы элчин сайдын яамнаас “манай улсад далай загал үржүүлж байгаа” тухай мэдээллийг твиттер хуудастаа нийтэлжээ. 

Тус мэдээлэлд, “Японы Китагава ХК болон Монголын Китабулган ХХК, Окаямагийн шинжлэх ухааны их сургууль хамтран хуурай газрын Монгол Улсад далайн хата буюу сагамхай загасыг үржүүлж “Китахата” гэж нэрлэсэн юм. 9 дүгээр сарын 4-ний өдөр уг загасыг танилцуулах “Китахата” хүлээн авалт зохион байгуулагдаж Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма  тус арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ Саад бэрхшээлийг даван гарч далайн загасыг амжилттай үржүүлсэнд баяр хүргэе хэмээв” гэжээ.