Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ

Уул уурхай, эрдэс баялгийн ээлжит "Coal Mongolia-2022" чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалт энэ жил “Сэргэлтийг хамтдаа” уриан дор есдүгээр сарын 7-8 өдрүүдэд болох юм.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон Дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн захирал Б.Түвшинтөгс, “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа тэргүүтэй зочид оролцож байна.

Мөн  Монгол дахь Австралийн Худалдааны ТУЗ-ийн дарга, Жулиен Лауренс оролцож, “Австрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” илтгэл өрнүүлэх юм байна. “Coal Mongolia-2022” чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийг Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан чиглүүлэх аж.