ҮСХ: Хэрэглээний үнэ өсөж, иргэд мөнгө хадгалах чадваргүй болсноор чанаргүй зээл 520.9 тэрбум төгрөгөөр өсжээ

ҮСХ: Хэрэглээний үнэ өсөж, иргэд мөнгө хадгалах чадваргүй болсноор чанаргүй зээл 520.9 тэрбум төгрөгөөр өсжээ

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийн 2022 оны эхний наймдугаар сарын нөхцөл байдлыг Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулав.

Тэрбээр "иргэдийн гар дээрх бэлэн мөнгө хомстсоноос үүдэн иргэдийн хадгаламж буурч, чанаргүй зээл өссөн. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 26.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 

  • төгрөгийн хадгаламж 2.5 их наяд буюу 16.3%-аар,
  • хадгаламжаас гадуурх мөнгө 78.9 тэрбум буюу 9.8%-аар

буюу 492 тэрбум төгрөгөөр тус тус буурсан. Өнөөдөр /2022.09.16/-ны байдлаар төгрөгийн хадгаламж 12.8 их наяд төгрөг байгаа. Үүний 89.5% нь иргэдийнх, 12.5% нь ААНБ-ын хадгаламж байна.

Зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд буюу 14.6% өссөн үзүүлэлт байгаа юм. Үүнээс хэвийн зээл 19.1 их наяд төгрөг/14.3% өссөн/, хугацаа хэтэрсэн зээлийн өр 1.2 их наяд төгрөг/0.4%  болж тус тус өссөн.

Иймд чанаргүй зээл 2.5 их наяд төгрөгт хүрч, 520.9 тэрбум төгрөг буюу 26.1%-аар өсчээ.

Зээлийн өрийн үлдэгдлийн 5.3%-ийг хугацаа хэтэрсэн зээл, 11.3%-ийг чанаргүй зээл эзэлж байна. Хэрэглээний үнэ өсөж, иргэд мөнгө хадгалж чадахаа больж, зээлээ төлөх чадвар буурсныг статистик мэдээллээс харж болно" гэлээ.