У.Хүрэлсүх: Гурван улсыг холбосон хийн хоолойн төслийг шуурхайлах саналаа илэрхийллээ /ВИДЕО/

У.Хүрэлсүх: Гурван улсыг холбосон хийн хоолойн төслийг шуурхайлах саналаа илэрхийллээ /ВИДЕО/

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2020.09.15/ Узбекистан улсын Самарканд хотод эхэлж, өнөөдөр албан ёсоор өндөрлөж байгаа билээ.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “2019 онд гурван улсын төрийн тэргүүн нарын 5 дах удаагийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин хэлэхдээ, “МУ-ын нутгаар дамжуулан Хятад улсыг холбосон нефть , байгалийн хийн хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үзсэн. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байсан. Өнгөрсөн хугацаанд Орос, Монгол холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж төслийн ТЭЗҮ, байгалийн хийн хоолой нийлүүлэх Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-д хүрэх маршрутын талаар зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Гурван улсыг холбосон эдийн засгийн өндөр уршигтай байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхэд гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал бөгөөд энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт Монголын тал итгэл дүүрэн байна. Энэхүү төсөл хэрэгжснээр Монгол, Орос, Хятад улсын тэртээ 1955 онд холбосон төмөр замын бүтээн байгуулалтаас хойших гурвалсан улсыг дамнасан хоёр том дэд бүтцийн бүтээн байгуулалт болох ёстой юм” гэлээ.

ҮЗЭХ: