“NETFLIX”, “HBO”, “WARNER BROS” кино компаниудын төлөөллүүд, Монголын кино уран бүтээлчид хамтарсан хэлэлцүүлэг болж байна

“NETFLIX”, “HBO”, “WARNER BROS” кино компаниудын төлөөллүүд, Монголын кино уран бүтээлчид хамтарсан хэлэлцүүлэг болж байна

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. 

Энэхүү үйл ажиллагааг Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломж, үүд хаалга Монгол уран бүтээлчдэд нээлттэй болсон билээ. 

Арга хэмжээний үеэр олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна.