Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоор Лондон хотыг зорьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоор Лондон хотыг зорьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19 /2022.09.19/-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно гэж Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн.

Учир нь тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэж буй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төрийн ёслолд оролцохоор Лондон хотыг зорьсон байна. Мөн тус хотод гадаадын орнуудын төрийн тэргүүнүүд Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоор хүрэлцэн ирж эхлээд байгаа ажээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эхнэрийн хамт хүрэлцэн ирээд байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.