Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцож "Олон Улсын харилцааны тулгамдсан асуудал"-д байр сууриа илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцож "Олон Улсын харилцааны тулгамдсан асуудал"-д байр сууриа илэрхийлнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр буюу өнгөрөгч Мягмар гарагт Нью-Йорк хотод эхэлж, чуулганы анхдугаар хуралдаанууд болж байна. Тэгвэл тус чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор ирэх долоо хоногт АНУ-ыг зорих аж. 

Харин түүний Нью-Йорк хотноо ажиллах бэлтгэл ажлыг хангахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зорьсон аж. 

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох аж. Харн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд "олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх" ажээ.