ШУУРХАЙ: БНСУ-ын волейболын лигт сонгогдсон Монгол охин Ц.Орхон албан ёсоор иргэншлээ сольжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын волейболын лигт сонгогдсон Монгол охин Ц.Орхон албан ёсоор иргэншлээ сольжээ

БНСУ-ын эмэгтэйчүүдийн волейболын "V" лигийн шинэ тоглогчийн драфт энэ сарын 05-ны өдөр болж /2022.09.05/ хамгийн сүүлийн үеийн клуб болох "Pepper Savings Bank” анхны сонголтоор Мокпо охидын худалдааны дунд сургуулийн Цэвээнравдангийн Орхоныг сонгож, "AI Peppers” багтаа элсүүлсэн юм.

Тэгвэл Ц.Орхон нь “V” лигийн бүх клуб зөвшөөрсний дагуу драфтад оролцох боломжтой ч албан ёсоор тоглохын тулд иргэншлийн шалгалт өгөх шаардлагатай болсон байна. Тэрбээр 2004 онд Монголд төрж, 2019 онд Солонгост ирсэн бөгөөд 2021 онд түүнийг "Солонгосын хүн орхоодой" корпорацийн Еум Хе Сонын эцэг, эх үрчлэн авч, Еум овогтой болжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр Солонгосын иргэншил аваагүй байсан юм.

Харин энэ сарын 17-ны өдөр /2022.09.17/ Ц.Орхоныг Солонгос Улсын иргэншлийн шалгалтад тэнцсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ. "Pepper Savings Bank” клубийн зүгээс “Шинээр элссэн Ц.Орхон Гванжүгийн цагаачлалын албанд иргэншил авах ярилцлага өгч тэнцсэн” хэмээн мэдэгджээ. Одоо тэрбээр ирэх аравдугаар сар /2022.10/-д эхлэх шинэ улирлын V лигийн тэмцээнд оролцох боломжтой болж байгаа аж.

Эх сурвалж: Newsis




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө