Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн ЕС, ЗГ-ын гишүүнээс өөр ажил эрхлэхийг хориглосон ч М.Нарантуяа-Нара дэлгүүрийн бараа сурталчилсаар байна

Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн ЕС, ЗГ-ын гишүүнээс өөр ажил эрхлэхийг хориглосон ч М.Нарантуяа-Нара дэлгүүрийн бараа сурталчилсаар байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хувийн цахим хуудсаараа лайв хийж, дэлгүүрийн бараа сурталчилдаг байдал нь хавтгайраад буй.  Энэ байдлыг нь олон нийт шүүмжилсэн ч эрхэм гишүүн хариуд нь “Би лайваа хийсээр байх болно” хэмээн амыг нь тагладаг билээ.

Тэгвэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн хувийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах замаар ашиг, орлох олох нь хуульд нийцээгүй үйлдэл юм.  Тодруулбал,  УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох бөгөөд харин үүнээс бусад тохиолдолд хуульд заасан УИХ-ын гишүүний үүрэгт нь үл хамаарах аливаа албан тушаал хашиж болохгүй, ажил эрхэлж болохгүй байна.

Үүгээр зогсохгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүдийг “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах” -ыг хориглодог учиртай. Харин эрхэм гишүүн өөрийн энэхүү "хуулиас давсан" үйл ажиллагаагаа би хулгай хийгээгүй, тендер аваагүй зэргээр тайлбарлаж, өөрийгөө хаацайлдаг болсоор мөн удаж буй билээ. Иймд УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн ужгирсан энэ асуудлыг энэхүү үйлдлийг УИХ-ын Ёс зүйн хороо хяналтандаа авч,  зохих арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй болов уу.