”Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа ӨНӨӨДӨР эхэлж байна

”Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа ӨНӨӨДӨР эхэлж байна

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зохион байгуулж буй ”Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022" үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2022.09.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд нээлтээ хийх талаар ХХААХҮ-ийн сайд  Х.Болорчулуун мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, хүнсний ногооны гаалийн албан татварыг 30 хувьд хүргэсэн. Голлох арван нэрийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган ажилласан. Иймд энэ жилийн хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдээд байна” гэлээ. Тус арга хэмжээнд төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтэгдэхүүн болон албан байгууллагуудын нээлттэй бүтээгдэхүүн худалдаа Есдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.