Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливэй "Сансарт нисэх мөрөөдлөө зурсан" Монгол хүүхдүүдтэй уулзаж, баяр хүргэлээ

Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливэй "Сансарт нисэх мөрөөдлөө зурсан" Монгол хүүхдүүдтэй уулзаж, баяр хүргэлээ

Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливэй "Сансарт хүрэх миний мөрөөдөл" олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд оролцсон Монгол улсын хүүхдүүдтэй уулзаж, бүтээлтэйн танилцаж, баяр хүргэлээ.

Хятадын төв радио телевизийн Ази, Африк хэлний нэвтрүүлгийн төвөөс Хятадын Шинжлэх ухаан, технологийн музейтэй хамтран зохион байгуулсан "Сансарт хүрэх миний мөрөөдөл" сэдэвт олон улсын гар зургийн уралдаан есдүгээр сарын 15-нд болж өнгөрлөө. Энэ үеэр  Хятадын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй гурван нисгэгч Хятадын Төв радио телевизээр дамжуулан зураач хүүхдүүдтэй мэндчилсэн байна.

Х.Уранжаргал зураг

Тус арга хэмжээнд 20 гаруй улс орон, бүс нутгийн хүүхэд залуучууд гар зургийн 600 гаруй бүтээлээрээ оролцож байгаагаас Монгол Улсын 17 хүүхэд бүтээлээ хүргүүлж есөн бүтээл сүүлчийн шатанд үлдэж, гурван бүтээл шагналт байранд шалгарчээ. Тэдэнд Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливэй баяр хүргэж, шагнал гардуулжээ.