“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ эхэллээ /LIVE/

“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ эхэллээ /LIVE/

Монгол Улсын Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2022.09.19/-өс эхлүүллээ. 

Тус арга хэмжээний хүрээнд долоо хоногийн турш уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Ийнхүү уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод цугларах бөгөөд арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэх аж.

LIVE: 

 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө