"Найман шарга" захад ам.долларын ханш өдөрт 35 төгрөгөөр нэмэгдэж 3425 төгрөг болжээ

"Найман шарга" захад ам.долларын ханш өдөрт 35 төгрөгөөр нэмэгдэж 3425 төгрөг болжээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Банкны валютын нөөц  2.7 тэрбум ам.доллар хүртлээ багсаж, Америк долларын Монголбанкнаас зарласан ханш 3245 төгрөгт хүрч 25 төгрөгөөр, арилжааны банк болон Найман шарга зах дээр 3390 төгрөгт хүрч даруй 60-100 төгрөгөөр өссөн тухай бид мэдээлсэн. 

Тэгвэл амралтын өдрүүдээр буюу есдүгээр сарын 18-ний байдлаар найман шарга захад валютын ханш дахин өсөж, ам.доллар 3410-3425 төгрөг болж, 35 төгрөгөөр нэмэгджээ. Харин Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 3248 төгрөг болж 3 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

2022 оны есдүгээр сарын 18-ны байдлаар "Найман шарга"

Түүнчлэн ам.доллар огцом нэмэгдэж, валютыг нөөц багссан шалтгаан нь эрэлттэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Харин эрэлтийг ОХУ иргэд бий болгож байна уу гэх таамаглалыг бид дэвшүүлсэн. Улмаар найман шарга арилжааны захад Оросууд рубль төгрөгт шилжүүлж, доллар авч буй талаар сурвалжилсан билээ.

ВИДЕО: 

Энэ үед буюу өнгөрсөн бямба гараг /2022.09.17/-ний өдөр 52,53 худалдаалагдаж байсан рубль мөн өсөж 54.20 болжээ.  Ийнхүү нэг өдрийн дотор ам.доллар 35 төгрөгөөр, рубль 12 төгрөгөөр тус тус өсжээ.