Х.Баттулгын үед тасраад байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд У.Хүрэлсүх оролцохоор өнөөдөр АНУ руу явжээ

Х.Баттулгын үед тасраад байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд У.Хүрэлсүх оролцохоор өнөөдөр АНУ руу явжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 24 /2022.24/-ний өдрийг АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр /2022.09.19/ эх орноосоо морджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх аж.  Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Сонирхуулахад, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа НҮБ-ын хуралд оролцдоггүй, зөвхөн ОХУ зэрэг орнуудад бүс нутгийн айлчлал хийж байсан юм. Иймд сүүлийн 4 жил тасраад байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улс оролцож байна гэж ойлгож болох юм.