“АН-ын дарга сонгоход С.Эрдэнэ саад учруулахаа одоо боль, түүний ард Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нар байгаа байх” гэж О.Баасанхүү мэдэгджээ

“АН-ын дарга сонгоход С.Эрдэнэ саад учруулахаа одоо боль, түүний ард Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нар байгаа байх” гэж О.Баасанхүү мэдэгджээ

Ирэх долоо хоногийн Мягмар гараг /2022.09.27/-т АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг бүртгэх эсэ Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурал болох гэж байна.

Учир нь С.Эрдэнэ өнгөрөгч долдугаар сарын 2 /2022.07.02/-ны өдөр АН-ын Их хурлыг хуралдуулж “АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн бол С.Эрдэнэ” гэсэн тогтоолыг гаргуулж, үүнийгээ УДШ-д хүргүүлсэн байгаа юм.

Тэгвэл 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгт АН-ыг удирдаж ороод удаа дараа ялагдал хүлээлгэсэн С.Эрдэнэ өөрийгөө тус намын даргаар дахин бүртгүүлэхээр УДШ хандсан явдлыг зарим гишүүд нь эсэргүүцэж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа, “Үнэндээ С.Эрдэнэ дарга дараагийн дарга сонгох үйл явцад санаатай эсвэл санамсаргүй байдлаар саад учруулахаа одоо болих хэрэгтэй. Сумьяа, Нямбаатар та хоёрыг С.Эрдэнийн ард байгаа гэж би бодож байна” хэмээжээ. Тодруулбал, тэрээр энэ үгээрээ хотын дарга Д.Сумъяабазар, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг хэлж байгаа бололтой. Учир нь С.Эрдэнийн шалгагдаж, хилийн хоригт ороод байгаа "Хуучин элеваторыг хэт өндөр үнээр улсад зарсан" гэх хэргээр нь тэд наймаацаж байж магадгүй хэмээн олон иргэд харддаг байна.