Д.Эрдэнэбилэгийн "Кью Эс Си" ХХК, УИХ-ын Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс Майнинг Партнерс” ХХК ХБ-ны зээлээ бүрэн төлж дуусгажээ

Д.Эрдэнэбилэгийн "Кью Эс Си" ХХК, УИХ-ын Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс Майнинг Партнерс” ХХК ХБ-ны зээлээ бүрэн төлж дуусгажээ

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан.  

Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр өнгөрсөн сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.

Тэгвэл Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж дуусгасан ААН-үүдийн дунд Д.Эрдэнэбилэгийн гэгдэх “Кью Эс Си”, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол” групп, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгчийн компани гэгдэх “Вертекс Майнинг Партнерс”, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын “Вояжер Минерал Ресурсес” ХХК зэрэг компаниуд багтаж байгаа юм байна.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө