Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх мягмар гаригт болох Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх мягмар гаригт болох Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцоно

ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. 

Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн. Тэрбээр оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон юм. 

Тэрбээр мөн энэ сарын 27-ны өдөр /2022.09.20/ болох Японы Ерөнхий сайд асан Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцох юм.