Нийслэлийн төр захиргааны "Хангарди" ордныг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ

Нийслэлийн төр захиргааны "Хангарди" ордныг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ

Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн төр захиргааны "Хангарди" ордны барилгыг ирэх аравдугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт  дуудлага худалдаагаар хувьчлах тов гарсан байна. Дуудлага худалдааны анхны үнэ нь 79 тэрбум төгрөг бол дэнчингийн хэмжээ 7.9 сая төгрөг аж..

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгсөн. Үүний дагуу хотын захиргааныхан өнгөрсөн оны 12-р сарын 25-наас эхлэн нүүж эхэлсэн билээ.