ВИДЕО: Озон эмчилгээ муу нөлөө ихтэй учир ЭМЯ-аас удирдамж, заавар гаргаагүй

ВИДЕО: Озон эмчилгээ муу нөлөө ихтэй учир ЭМЯ-аас удирдамж, заавар гаргаагүй

"Бага насны хүүхдэд озонтой дусал" хийж буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Уг асуудлыг ШӨХТГ-аас шалгалт хийж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл тодруулга мэдээллийг өгчээ. 

Тэрбээр "ЭМЯ-аас озон эмчилгээний тухай эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй. Учир нь шинэ эмчилгээ, технологийг нэвтрүүлэхдээ тухайн заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад улс оронд ямар нотолгоог гаргасан, үр дүн хэр байсан, үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөтэй  эсэхийг харгалзан үзэж байж эмчилгээ хийх ёстой.

Бид озон эмчилгээний талаарх судалгаануудыг авч үзэхэд сайн үр дүн үзүүлсэн муу нөлөө бас их байдаг. Тийм учир ЭМЯ-аас өнөөдрийг хүртэл озон эмчилгээний талаар удирдамж, заавар гаргаагүй" гэжээ. 

ҮЗЭХ: