Бодлогын хүүг чангаруулж байгаа нь "КОВИД-19"-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг

Бодлогын хүүг чангаруулж байгаа нь "КОВИД-19"-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг

Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр бодлогын хүүг 12% болгох шийдвэрээ танилцуулсан. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар "Бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө.

Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүгийн шийдвэрийг гаргалаа. Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл оны эхний долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан.. Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшид дарамт үүсгэж байгаа" гэлээ.