Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүгээ өсгөхийг нэг жил хэллээ. Хийхийг хүсэхгүй, ойлгохгүй байна

Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүгээ өсгөхийг нэг жил хэллээ. Хийхийг хүсэхгүй, ойлгохгүй байна

Долларын ханш өсөж Монголбанкны албан ханш 3260 төгрөгт хүрсэн бол валют арилжааны "найман шарга"-т 3430 төгрөгөөр борлуулагдаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бодлогын хүүг нэмж 12 хувь болгох шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Ийнхүү инфляцийн өсөлтийг барих гэж байгаагаа тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн юм. 

Тэгвэл энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар " Инфляц 15 хувь байхад бодлогын хүү 10 хувь байгаад байвал хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхолтой л байна. Иймд мөнгөний бодлогын хүүгээ инфляцын түвшинд аваачиж өсгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг яг жил ярьж байна. Зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна" гэжээ.