Мета компани ХЗДХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ

Мета компани ХЗДХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чентэй уулзаж, хурдтай хөгжиж буй цахим орчин, түүний зохицуулалт, эрх зүйн орчны талаар санал солилцжээ.

Тус үеэр ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.