Н.Учрал: “И-Монголиа”-гаас авдаг лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй болсныг зарлаж байна

Н.Учрал: “И-Монголиа”-гаас авдаг лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй болсныг зарлаж байна

Өнөөдөр /2022.09.21/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгөв. Тэрбээр, “ЦХХХЯ-ны гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэддээ хүнд сурталгүй хүргэх. Үүний үр дүнд цаашдаа манай улсад авлигалын индекс буурах ёстой. Иргэд төрийн үйлчилгээг ямар нэг хүнд сурталгүй хурдан шуурхай хүлээж авах ёстой. Өнгөрсөн жил Их хурлын чуулганаар нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, цахим гарын үсэг зэрэг хуулиудыг баталсан. Өнөөдөр хуулийн хэрэгжилт дээр ажиллаж байна. Багагүй саад учирч тулгарч байгаа. Технологийн хувьд манай улс бүрэн цахимжсан. Гэсэн хэдий ч зарим дүрэм журмаас болж хуультай нийцэхгүй байна. Бид Нотариатчидын танхимтай зөвшилцсөний дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу и-монголиагаар дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсныг олон нийтэд зарлаж байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө