Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх захирамж гарсан ч тэд АЖЛАА ХИЙСЭЭР байгаа аж

Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх захирамж гарсан ч тэд АЖЛАА ХИЙСЭЭР байгаа аж

Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан тул төрийн өмчит үйлдвэрийн газрууд, агентлагуудын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Хотын дарга Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлөх захирамжийг өнгөрсөн тавдугаар сарын 24 /2022.05.24/-ны өдөр гаргасан байна. 

Тодруулбал,

  • Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,
  • Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва,
  • Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн,
  • Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
  • Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
  • Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг гаргасан юм. 

Гэтэл зургаан орлогчийнх нь хоёр нь одоог хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа аж.  Тухайлбал, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нар ажлаа хийсээр байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Д.Сумъяабазар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэхдээ тус хоёр орлогчоо авч үлдэх зохицуулалтыг хийсэн байж магадгүй" гэсэн юм.