LIVE: Засгийн газрын өр 32.4 их наяд болсон. Энэ байдлаар цаашид явж болохгүй

LIVE: Засгийн газрын өр 32.4 их наяд болсон. Энэ байдлаар цаашид явж болохгүй

Өнөөдөр /2022.09.22/ Төрийн ордонд "Төсвийн бодлогын шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээр ирэх оны төсвийн төслийг тойрч хэлэлцэхээс гадна улсын төсвийн бодлогын асуудлыг хэлэлцэх аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатар тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ "Улс орны гадаад нөхцөл байдал хүндрэлтэй байна. Дайн, геоплитикийн шинэ нөхцөл байдлаас  шалтгаалан инфляци, ханшийн өсөлт гэсэн асуудалтай тулгарч байна. Уг хэлэлцүүлэг нь цагаа олсон бөгөөд Монгол улсын өр зээлийн нөхцөл байдал, дотоод эдийн засгийг хэлэлцэнэ. 2022 онд Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 28.7 их наяд нь Засгийн газрын гадаад өр байна. Харин 11.4 наяд нь дотоод өр, бонд. Ийм байдлаар цаашид явж болохгүй. Тиймээс төсвийн сахилгыг нэг мөр шийдэж урт хугацаанд мөрдөх шаардлагатай байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: