Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гаригт /2022.09.22/ Засгийн газрын хуралдаан хуралддаг. Энэ хүрээнд өчигдөр /2022.09.21/ Засгийн газрын ээлжит хуралдаан болох байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл хойшлуулсан.
Тэгвэл өнөөдрийн хуралдаан 14.00 цагт товлогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө Монголд ирсэн байна. Тиймээс хуралдааныг энэ цагт товложээ. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоод ийнхүү ирж байгаа юм.