Ч.Өнөрбаяр: Ам.доллар, үнийн өсөлтийн ганц буруутан нь Монголбанк биш суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого

Ч.Өнөрбаяр: Ам.доллар, үнийн өсөлтийн ганц буруутан нь Монголбанк биш суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар ам.доллар, үнийн өсөлтийн талаар мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр  "Ам.долларын өсөлт, үнийн өсөлт гэнэт нэг өдөр бий болсон зүйл биш. Энэ бол өнөөгийн Засгийн газрын сүүлийн хоёр жилийн оновчгүй бодлогын үр дүн. Эрх баригчид хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаанд мөнгө зарахаас өөр юм хийхгүй эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна. Энэ янзаараа ам.доллар удахгүй 4000 мянган төгрөгт хүрнэ. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ эрс өснө. Хүмүүсийн авч буй цалин цаас болно. Эрх баригчид хөрөнгө оруулагчдыг татахын тулд уул уурхайн форум хийж байна. Хурал зөвлөгөөн хийснээр эдийн засаг өсөхгүй. Өнөөдөр нэг нам тогтвортой байж эдийн засаг хөгждөг Хойд Солонгос, Венесуэл улсууд хөгжлийн дээд цэгт хүрэх байлаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Иргэд ам.доллар их хэмжээгээр нөөцөлж байгаа учир ханш өсөж байна" гэсэн. Иргэдийн 80 хувь нь цалингаас цалингийн хооронд өр зээлтэй амьдарч байхад хэн ам.доллар нөөцлөх вэ. Асуудалд бодитой хандмаар байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Энэ нь дунд давхаргад шууд нөлөөлнө.

Өнөөдөр эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын ганц буруутан нь Монголбанк биш. Монголбанкны алдаа оноо бий. Гэхдээ эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь Засгийн газрын буруу бодлого байсан. Хариуцлагын 80 хувийг нь Засгийн газар үүрэх ёстой шүү" гэв.