С.Бямбацогт: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон учир "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниас цемент авахаар болсон

С.Бямбацогт: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон учир "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниас цемент авахаар болсон

Дарханы замын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хувьд сайдын ажил авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дарханы зам дээр 20 орчим километр зам хатуу хучилтай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болж байна. Ирэх сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл ирэх сарын 30-ны өдөр гэхэд 2 урсгалтай 4 эгнээ замын нэг урсгал хоёр эгнээг нээж шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлнэ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Үүнээс шалтгаалан цементийн тасалдал хомстолоос үүссэн. Үүнийг шуурхай хугацаанд хангаж, нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниудтай ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болохийг хүссэн. Эдгээр компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээж авч цемент тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 тонн цемент авахад Дарханы замын төлөвлөгөөт эгнээг ашиглалтад оруулах боломжтой" гэлээ.