"Гадаад валютын улсын нөөцийг нэмэх" асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

"Гадаад валютын улсын нөөцийг нэмэх" асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.09.22/ 14.00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, Гадаад валютын улсын нөөцийг нэмэх талаар хэлэлцэж байна.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар, Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх аж.