Х.Нямбаатар: Монгол ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй тул саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

Х.Нямбаатар: Монгол ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй тул саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

Өчигдөр өглөө /2022.09.21/ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсад цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор хөрш орнууд руу чиглэсэн урсгал нэмэгдээд буй.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Өнөөдөр 08-12 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн. Үүний 74 нь Орос болон бусад орны иргэд байна. Өчигдөр өнөөдрийн хувьд Монголын тал руу хөдөлгөөн ихэссэн гэдэг мэдээлэл байна. Монгол Улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир гадаад паспорттой, ямар нэг зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэг бий. ОХУ-ын иргэд цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байгаа эсэхийг би хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухай улсын дотоод асуудалд бид дүн шинжилгээ хийх эрхгүй” гэжээ.