Украины газар нутгийг эзлэх гэсэн ОХУ-ын оролдлогоос татгалзахыг Донецк, Луганск мужуудад уриалж НАТО мэдэгдэл гаргажээ

Украины газар нутгийг эзлэх гэсэн ОХУ-ын оролдлогоос татгалзахыг Донецк, Луганск мужуудад уриалж НАТО мэдэгдэл гаргажээ

Украины Орост эзлэгдсэн хэсгүүдэд бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөг "хуурамч"  хэмээн НАТО буруушааж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өчигдөр /2022.09.22/ мэдэгджээ. 

Тодруулбал, НАТО мэдэгдэлдээ “Оросын армийн хэсэгчлэн хяналтанд байгаа Украины бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх асуудлаарх санал асуулга гэгчийг бид эрс буруушааж байна. Учир нь Украины Донецк, Луганск, Запорожжиа, Херсон мужуудад явуулах бүх нийтийн санал асуулга нь хууль ёсны эрхгүй бөгөөд НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн үйлдэл болно. Эдгээр газар нутаг бол Украинынх. Харин тус газар нутгийг эзлэх гэсэн ОХУ-ын илэрхий оролдлогоос татгалзахыг бид бүх мужуудад уриалж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN