Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын "Баруунхараагийн төвөөр дайрах" хэсгийг өнөөдөр нээжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын "Баруунхараагийн төвөөр дайрах" хэсгийг өнөөдөр нээжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 240 орчим км авто замын хамгийн хүндрэлтэй хэсэг нь дөрөвдүгээр багц юм. Тэгвэл дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдсэн.

Уржигдарийн байдлаар /2020.09.21/ Цайдамын хөндий талаасаа эхний 9 км зам,  Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэсэн. Тэгвэл Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг өнөөдөр нээсэн байна. Ташрамд дурдахад, Дөрөвдүгээр багцын замыг ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад оруулна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ.  Мөн багц-2 буюу Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24,7 км авто замд хучилт хийж, 22,5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээсэн байна. 

ВИДЕО: