Япон улсад суугаа Монголын ЭСЯ-ны итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийж эхэлжээ

Япон улсад суугаа Монголын ЭСЯ-ны итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийж эхэлжээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийгдэж байгааг Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдээллээ.

Үүний тулд иргэн дараах https://e.notary.mn/consul/login сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр хаяг нээж бүртгүүлснээр цахимаар үйлчилгээ авах эрхээ үүсгэх юм байна. Иргэд итгэмжлэлээ шуудангаар ирүүлэхээс өмнө урьдчилан Элчин сайдын яамд руу цахимаар илгээж, хянан баталгаажуулах боломжтой.