УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г. Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд энэ өдөр /2022.09.23-25/–үүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллаж байна. 

Тэрээр яг одоо /2022.09.23/ Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ИТХ дарга Б.Нарантуяа болон тариалангийн салбарын төлөөллүүдтэй уулзаж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ургац хураахад шаардлагатай хөдөлмөрийн хүч, шатахуун зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг тариалан эрхлэгчдээс сонслоо. Тиймээс шаардлагатай тоног, төхөөрөмж зэргээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв.  Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг энэ жил 5.7 сая тарьц, суулгацыг улсад нийлүүлнэ гэж тус аймгийн удирдлагууд мэдэгдсэн  байна.