ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар "Дархан нэхий" ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсжээ

ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар "Дархан нэхий" ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр /2022.09.25/ тэрбээр Дархан-Уул аймагт ажиллаж "Дархан нэхий" арьс ширний үйлдвэртэй танилцжээ

“Дархан нэхий” хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг. Тус компани евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал, хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна. 2020 онд олон улсын ISO  9001:2015 чанарын удирдлагын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн.  450 гаруй ажилчинтай, ажилчдын дундаж цалин 1,2 сая төгрөг байна.

Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт мянган ширхэг буюу жилд 300 мянган ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцэт боловсруулсан арьс, хуулдсан арьснууд үйлдвэрлэдэг байна. Харин богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5 мянган ширхэг буюу жилд 1,5 сая хонь, ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг ажээ.

Мөн оёдлын үйлдвэр жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг. Ажлын гутал сард 7.000 ширхгийг үйлдвэрлэдэг. Ажлын хувцас сард 2.500 ширхгийг үйлдвэрлэдэг. Цүнх сард 1.000 ширхгийг тус тус үйлдвэрлэж байна.

Улмаар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулахад,Үйлдвэрлэлийн дамжлагын ажилчид болон инженер техникийн ажилчид дутмаг, Валютын төгрөгтэй харьцах харьцаа сул, Импортоор химийн материал авахад хил, гаалийн асуудал хүндрэлтэй, 2019 оноос хойш цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй зэрэг нь тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө